Бид заавал үнэтэй салоноор үйлчлүүлэх шаардлагатай гэжүү

Posted by Bachi Nyangar 17/03/2016 0 Comment(s)

 

Үсний будаг нь таныг үхэлд хүргэж болзошгүй гэдгийг та мэдэхүү? Сүүлийн үед охид бүсгүйчүүд маань үсэндээ их анхаарал тавьж 7 хоног бүр үнэтэй салоноор үйлчлүүлдэг.  Харин  зарим нэг нь гэрийн нөхцөлд үсээ буддаг  болжээ. Тэгвэл та бидний хэргэлдэг үсний будаг асар их хор хөнөөлтэй гэдгийг мэдэх үү. Бид  таньд нэгэн чухал мэдээллийг хүргэж байна . Их британийн эрдэмтэд үсний будагны хор хөнөөлийн тухай судалгаа хийхэд үсний будаг доторх химийн элемент нь бидний орчин тойрондох  тамхины утаа, машины  утаа, бохир агаар болон    хэмээн нэрлэгддэг хорт хавдар үүсгэгч нэгдэлтэй байнга урвалд орж байдаг байна. Үүний улмаас хорт хавдраар өвчилж байгаа хүмүүс цөөнгүй болов уу. Хэрвээ бид байгалийн аргаар үсээ будаж сурвал мөнгөө хэмнэхээс гадна эрүүл сайхан үстэй явна. Тиймээс би та бүхэнд байгалийн аргаар яаж үсээ будах тухай зөвлөгөө  өгье.

Кофегоор яаж үсээ будах вэ?

Кофе нь байгалийн будаг болохоор таньд харшил өгөхгүй хорт хавдар үүсгэхгүй. Таны үсний байгалийн өнгийг сэргээж гялалзсан, намирсан үстэй болход тань туслана .

  1. Болж өгвөл органик кофег сонгож удаан буцалгаж чанаад, тасалгааны температурт хөргөнө.

  2. Кофегөө аль болох байгалийн агаарт хөргөөд шаарыг нь сайн шүүж авна.

  3. Кофегоо үсэндээ сайн шингээж 1 цаг орчим байлгаад дараа нь усаар зайлна.

 

Leave a Comment