Hermes Scarf яагаад баян охидод зориулагддаг юм бэ?

Posted by Bachi Nyangar 25/11/2015 0 Comment(s)

Дэлхий дээрх ихэнх охид яагаад үүнд татагддаг юм бол? Яагаад 2-р Элизабет хатан болон Grace Kelly зэрэг хааны удмын хүмүүс болон Sarah Jessica Parker, Hillary Clinton, Mariah Carey, Elle McPherson, Madonna, Oprah Winfrey зэрэг нэр алдартай хүмүүс л зөвхөн үүнийг өмсдөг юм бол? Энгийн л нэг дөрвөлжин торго атлаа яагаад жижижг хэсэг бүр нь 400$ байдаг юм бол?

Би энэ асуултыг өөрөөсөө их уаан хугацааны турш асуусаар ирсэн. Харин интернетээс хайлт хийж их олон Hermes ороолтны загварыг нягталж үзсэнийхээ дараа хариултыг нь олсон.

Hermes-ийн ороолтнууд нь хамгийн түгээмэл бүтээгдэхүүн юм. Энэхүү ороолтнуудыг хамгийн өндөр чанартай цэвэр торгоор хийдэг ба дээр нь хэвлэх машинаар хэвлэдэггүй ба Hermes-ийн мэргэжилтнүүд торгоны 3 торон дээр гар аргаар хэвлэж дуусгадаг. 1 торон дээр ороолтны нэг өнгө гардаг. Ийм учраас л энэ нь маш ховор, гайхамшигтай харагддаг. Зарим хүмүүс урлагын нэг хэсэг гэж үзэн ханан дээрээ Hermes-ийн ороолтнуудын цуглуулгыг тавьдаг.

Одоо худалдаалагдаж буй Hermes-ийн ороолтнууд нь зүүх үед тансаг үнэр мэдрэгдэхээр урлагдаж байгаа. Тэд энэ тансаг үнэр нь ороолтыг хамгийн багадаа 5-н удаа угаахад арилгахгүй байхыг зорьсон. Ийм байвалй сайхан уу? Яг үнэндээ чи сүрчигэндээ зориулж мөнгөө хадгалсан дээр.

 

Анхны ороолтоо 1973 онд хийж худалдаанд гаргаснаас хойш Hermes-ийн байшинд 2000 гаруй өөр өөр загвартай ороолтуудыг үйлдвэрлэсэн ба энэ нь жилээс жилд нэмэгдсээр байна. Жил бүр 2 ороолтны коллекци гаргадаг ба хуучирсан загваруудаа дахин будалтанд оруулдаг.

Хэрвээ чи Hermes-ийн ороолтнуудын тухай илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл The Hermes Scarf: History & Mystique гэж нэрлэгдэх номыг худалдаж авч болно. Энэ ном нь Hermes-ийн ороолтны түүх, бүтээгдэхүүний үйлдвжрлжлийн технологийн танилцуулга, ороолтны олон төрлийн загварууд, ороолтыг хэрхэн зүүх арга зэргийн тухай өгүүлдэг.

Саяхан Hermes ITunes-д Hermes-ийн торгоны зангилаа гэж нэрлэгдэх аппликэйшнийг нээсэн. Энэхүү аппликэйшн нь зангианы 6-н өөр төрлийн зангидалтыг алхам алхамаар нь хийсэн бичлэг, Hermes-ийн торгоны тухай илүү олон төрлийн мэдээлэл, ороолтнуудыг харуулах болно. Энэ аппликэйшнд улирал бүр зангилааны шинэ цувралууд нэмэгддэг. Ийм бичлэг хөгжилтэй тиймүү?

 

Одоо чи Hermes-ийн ороолт яагаад загварын чиг хандлага болж, алдартнууд хэрэглэдэгийг ойлгосон гэдэгт би итгэж байна. Хэрвээ чамд илүү бодитой мэдээлэл хэрэгтэй бол сонирхогчийн үүднээс харан өөрийнхөө дуртай Hermes-ийн ороолтнуудын зургийг оруулсан минийй нээсэн polyvore.com сайтаар зочлоорой.

Яг үнэндээ Hermes-ийн ороолтнуудын тухайд надад өөрийн гэсэн түүх бий. Би анх удаа Францад аяла байхдаа/төрсөн өдөр минь тохиож байсан/ Hermes-ийн дэлгүүрээр зочлон ба Faubourg Saint-Honor-ийн гудамж дахь тэдний анхны, асар том дэлгүүрээс Hermes-ийн анхны загварын ороолтноос худалдаж авахаар шийдсэн. Би маш олон гайхамшигтай ороолтнуудаас сонголт хийхдээ амар амгалан, тайван хотын хатан хаан сонголт хийж байгаа юм шиг л аашилж би үлгэрийн оронд оччихсон гэж бодож байсан ба энэ нь миний амьдралын хамгийн гол туршлага байх болно гэж бодсон. Гэвч Би Hermes-ийн дэлгүүрт орох үедээ урам хугарч цочролд орсон гэвэл чи итгэж чадахгүй л байх. Тэнд зандралдсан дуутай маш олон эмэгтэйчүүд байсан зарим нэг гоёмсог ороолтнуудын төлөө хоорондоо муудалцаж байлаа. Худалдан авагчдад үйлчлэгчдийн эргэн тойрноос нь өөр өөр загварын ороолтнуудыг асууж  шалгаан тэд маш завгүй ажиллаж байсан ба хамгийн багадаа 15-н хүнд үйлчилж байсан.би тансаг зэрэглэлийн дэлгүүрт найдаж ирсэн ч энэ их үймээн шуугиан хашгираан нь миний урмыг хугалсан. Мэдээж хэрэг энэ дэлгүүр нь гайхмашигтай том, тансаг гоёл чимэглэлтэй мөн Hermes-ийн бусад алдартай бараанууд болон маш үнэтэй гар цүнхнүүд байсан ч ороолтнуудын тухайд үнэхээр урам хугарсан. Одоо би амралтын турш 20 секунд бүрт Hermes-ийн нэг ороолт зарагддаг болохыг мэдсэн. Би Парисаас дурсгалын зүйл болон Hermes-ийн ороолт авчрахыг хүсдэг охин биш болсон гэж бодож байна.

Тэр үед би хурдан, чаруу сандруу 400$-ийн үнэтэй ямар нэг зүйл худалдаж авахыг хүсээгүй учраас Hermes-ийн ороолт худалдаж аваагүй. Яг үнэндээ би ийм туршлагатай болсон учир одоо ч Hermes-ийн ороолтыг авахгүй.

Гэхдээ би Hermes-ийн ороолтнуудын талаарх энэ судалгааг олонд таниулсны дараа ядаж л 1-ийг худалдаж авах болно. Би өөр сонирхолтой сонирхолтой зүйлд дурлагч ч гэсэн магадгүй би нэг өдөр Hermes-ийн ороолтнуудыг жаазалж хадгалаад ханандаа өлгөсөн үнэнч цуглуулагч болохыг хэн ч мэдэхгүй.

Та нарын тухайд охидоо? Та нар Hermes-ийн ороолттой юу? Чи Hermes-ийн  1 ороолттой болохыг хүсч байна уу? Чи өөрийнхөө Hermes-ийн ороолтны тухай түүхээ доор комментод үлдээгээч. Би энэ тухай сонсохдоо дуртай байх болно. 

Leave a Comment