Таны нүүр бол эрүүл мэндийн толь

Posted by Bachi Nyangar 06/04/2016 0 Comment(s)

 

 

Магадгүй та үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн, арьс арчилгаа гэж бодж байна уу? тэгвэл та эндүүрч. Эртний анагаах ухааны философи нь хүний нүүрний зураглал дээр суурилж байсан бөгөөд бидний арьсан доторх холболтууд нь орчин тойрны нөлөөнд байнга өөрчлөгдөж байдаг. Үүний улмаас арьсны бохирдол батга зэрэг үүсдэг байна. Бидний дотоод эрхтэн хэрхэн муудаж байгаа нь нүүрний арьсаар дамжуулан мэдээлэл өгч байдаг.

Дух

холбоотой эрхтэн- Элэг цөс

тайлбар-Дух нь мэдрэлийн систем болон хоол боловсруулах эрхтэнтэй холбоотой байдаг.

сэргийлэх арга- Өөх тостой, чихэрлэг, бэлэн бүтээгдхүүнээс татгалзах, жимс жимсгэнэ давуу хэрэглэх, аль болох иог  бясалгaлаар хичээллэж шинэхэн лимоны шүүс байгалийн гаралтай цай хэрэглээрэй.

Баруун шанаа

холбоотой эрхтэн- Элэг болон таны сэтгэл хөдлөлтэй холбоотой байдаг.

тайлбар-  Тухайн нүүрний шугмаар эрт дээр үеийн хүмүүс сэтгэл хөдлөл болон стрессийг мэдэрдэг байжээ. Энэ арьсны хэсэгт гарч байгаа батга болон үрчилээ нь таны элэгний нөлөө, уур уцаарыг илтгэж байдаг.

сэргийлэх арга- Өөх тостой хоол, архи нь таны элэгэнд сөргөөр нөлөөлж дарaлтыг тань бууруулна.

Зүүн шанаа

холбоотой эрхтэн- Таны дэлүү болон түүнд хадгалагдаж байгаа сэтгэл хөдлөлтэй холбоотой.

сэргийлэх арга- Эрч хүчтэй байж сэтгэл тавгүйдсэн зүйлээ хаяж, иог болон бясалгал хийх.

Нүд

холбоотой эрхтэн- Үе мөч, бамбай булчирхай болон гэдэстэй холбоотой.

тайлбар- Нүдний өнгө хэт их цагаарвал энэ нь үе мөчний өвчинтэй холбоотой. Нүдний солонгон бүрхэвч цоохор бол гэдэс дотортой холбоотой харин нүдний өнгө ялгүй цайвар бол давс чихэр хэт их хэрэглэж байгааг илтгэнэ.

сэргийлэх арга- Таныг үе мөчний өвчнөөс сэргийлэх хоол хүнсэнд загас самар органик ясны мах зэрэг ордог бол хориглох хоолонд давс чихэр бэлэн бүтээгдэхүүн орно.

Зовхи

холбоотой эрхтэн- Бөөр

тайлбар- Бөөрний үйл ажиллагаа болон хавантай холбоотой.

сэргийлэх арга- Их хэмжээгээр шингэн зүйл уухаас татгалзах, кофе архи хэрэглэхгүй байх.

Хацар

холбоотой эрхтэн- Зүрх судасны систем

тайлбар- Цусны даралт болон арьсны асуудалтай холбоотой.

сэргийлэх арга- Та хөнгөн зууш, жимс жимсгэнэ ихээр хэрэглэх хэрэгтэй.

Доод уруул

холбоотой эрхтэн- Хоол боловсруулах системтэй холбоотой.

тайлбар- Уруул хүрэнтсэн бол ходоодны хямрал, нарийн гэдэсний шимэгчтэй холбоотой. Цайвар өнгийн уруул цус багадалттай холбоотой.

сэргийлэх арга- Байгалийн гаралтай хоол хүнс хэрэглэх.

Хэл

холбоотой эрхтэн- Уушиг болон дотоод үйл ажиллагаатай холбоотой.

сэргийлэх арга- Хэлэн дээр тогтсон хорт бодис өнгрийг угааж, хусаж цэвэрлэх, амьсгaлын дасгал хийх.

Эрүү

холбоотой эрхтэн- Гормон, стресс

тайлбар- Өсвөр насанд эрүү орчмоор толбо батга гардаг нь дааврын тэнцвэргүй байдал, сэтгэл хөдлөлтэй холбоотой.

сэргийлэх арга- Даавар  эм бэлдмэл хэрэглэх, хуурамч гоо сайхны бүтээгдхүүнээс татгалзах

http://foodmatters.tv/content/what-your-face-is-telling-you-about-your-health

Leave a Comment