Буцаалт

Буцаалт болон солилт

Солих

1. Худалдан авагч нь барааг хүлээн авснаас (хүргэлт дууссан) хойш 24 цагийн дотор сайтад 7555-7755 утсаар захиалга өгснөөр уг барааг солих боломжтой.

2. Худалдан авсан барааг ашигласан, баглаа боодлыг задалсан, гэмтээсэн, бохирдуулсан, дахин худалдах боломжгүй болгосон болон СОЛИХ БОЛОМЖГҮЙ БАРАА хэмээн сайтад анхааруулсан зарим төрлийн барааг солихгүй.

3. Худалдан авагчийн солихыг хүссэн барааг зөвхөн 1 удаа ижил төрлийн бараагаар солих боломжтой ба худалдагчид байхгүй тохиолдолд талууд харилцан тохиролцож барааг буцааж болно.

4. Барааг солихтой холбогдон гарах зардлыг тухайн солих шалтгааныг үүсгэсэн тал хариуцна. Тухайлбал, барааг худалдан авагч бодлоо өөрчилсөн бол худалдан авагч хариуцаж, барааны чанар, гэмтлээс үүдэлтэй солих бол худалдагч тал хариуцна.

Буцаалт

1. Худалдан авагч нь барааг хүлээн авснаас (хүргэлт дууссан) хойш 24 цагийн дотор сайтад 7555-7755 утсаар захиалга өгснөөр буцааж болно.

2. Худалдан авсан барааг ашигласан, баглаа боодлыг задалсан, гэмтээсэн, бохирдуулсан, дахин худалдах боломжгүй болгосон болон БУЦААХ БОЛОМЖГҮЙ БАРАА хэмээн сайтад анхааруулсан зарим төрлийн барааг буцаах боломжгүй.

3. Бараа буцаахад гарах хүргэлтийн зардлыг тухайн нөхцөлийг үүсгэсэн тал хариуцна. Тухайлбал: бараа гэмтэлтэй, буруу бараа илгээсэн бол худалдагч тал хариуцна. Харин худалдан авагчаас шалтгаалан буцаах тохиолдолд худалдан авагч хариуцна. 

Буцаагдахгүй барааны төрөл:

АнгилалБуцаагдахгүй барааны жагсаалт
Хувцас, Гутал & Цүнх, Спорт & Гадуур хувцасОймс, Дотуур хувцас, өлгий даавуу, усны хувцас хэрэгсэл, sports bras, Ээмэг, Нусны алчуур
Сэтгүүл, Тоглоом, Дуу хөгжим, Зөгнөлт номНом, Сонин, Сэтгүүл, Бичгийн хэрэгсэл, Видео бичлэг, DVD, VCD, Дуу, Видео тоглоом, Програм, Онлайн ном, сэтгүүл, эрхийн бичиг
Эрүүл мэнд, Гоо сайханГоо сайхны бүтээгдэхүүн болон үнэртэй ус Амин дэмийн бүтээгдэхүүн, Живх болон ариун цэврийн бүтээгдэхүүн
Хүнс, УндааБүх хоол хүнс, ундаа, ус
БусадЦэвэрлэгээний бүтээгдэхүүн Бэлэг, Бэлгийн карт, Цэцэг болон бүтээгдэхүүнүүд